Ж.Хатанбаатарыг чөлөөлөх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Ж.Хатанбаатарыг чөлөөлөх хүсэлт гаргажээ

Гавьяат эмч , Анагаах ухааны доктор, профессор  Л.Жамбалжав нарын хүмүүс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарын талаар “Лобби” төвд мэдээлэл хийлээ.

Олон нийтэд хандан мэдээлэл хийх болсон учир нь тэд Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны харьяа зарим тусгай мэргэжлийн төвүүдийн захирлын албан тушаалын томилгоог хууль бусаар хийдэг гэж үзжээ. Тиймээс энэ асуудлаар болон түүнийг ЭМЯ-ны ажилтнуудтай зүй бус харьцдаг талаар гомдолтой байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийнхөн энэ гомдлын дагуу шалгалт хийж, дүгнэлтээ Эрүүл мэндийн сайд Н.Удвалд уламжилсан бололтой. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг албан  тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад уламжлаад байгаа гэдгийг мэдээлэл хийгчид онцолсон юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж