Бяцхан Будда эргэн иржээ | News.MN

Бяцхан Будда эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Бяцхан Будда эргэн иржээ


Рам Бахадур Бомжон

“Жижигхэн Будда” нэртэй болсон бясалгалд байгаа Рам Бахадур Бомжон зургаан сарын өмнө алга болсон байгаад дахиад Балбад гарч иржээ. Түүний тухай RSS агентлаг мэдээлсэн байлаа.
Рам Бахадур бясалгалын өмнөх газраа орхин Гадимаи Мела районд очин энэтхэгчүүдийн цусан тахил өргөдөгийг зогсооно гэж яваад замаасаа сураггүй болсон юм.
Удтал эрэн хайсны эцэст жижиг Буддаг Чуриа уулын салаанаас олжээ. Түүний өөрийн яриагаар нь зургаан жилийнхээ бясалгалыг төгсгөхөөр тэр энэ чимээгүй орчинд ирсэн гэнэ. Ирэх жилээс төрсөн тосгондоо амьдран буян хурсан мэдлэгээсээ сүсэгтэн олонтой хуваалцана гэж тэр хэлжээ.
Бясалгал үйлдэж байгаа Рам Бахадур өмнө нь бясалгал хийж байсан газраасаа зайлан алга болж байв. Тэрээр 2006 онд бясалгаж байснаа есөн сар үзэгдсэнгүй. Даяанчдын хөл хөдөлгөөнөөс болон ширэнгэн ойд баясалгалаа үргэлжүүлсэн гэх тайлбар тэр үед хийгдэж байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-08 180.235.169.110

Blackberry 8520 curve zarna Tsoo shine anglias irsen 99890943bolon bilguun_t88yahoocom oor kholboo barina uu

Avatar

Зочин 2010-06-08 178.112.87.131

anonismyg hogjuulhed jintei huvi nemer oruulj bga huu bn amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж