Триатлоны УАШТ орон нутагт болно

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Триатлоны УАШТ орон нутагт болно

Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж буй энэ оны УАШТ ирэх наймдугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийн нуурт зохион байгуулагдахаар болжээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, хөвгүүд болон сонирхогч гэсэн ангилалаар явагдана.

Дугуй, усанд сэлэлт, гүйлт гэсэн гурван өөр төрлийг нэгтгэсэн триатлоны спорт нь манай улсад хөгжөөд удаагүй байна. Монголын триатлоны холбоо нь 2004 онд байгуулагдсан бөгөөд 2005 онд анхны УАШТ-ээ зохион байгуулж байжээ. Харин энэ жил УАШТ-ийг орон нутагт хийхээр болсон байна.

Сануулахад
, 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадамд триатлоны төрлөөр Т.Энхжаргал оролцож байсан. Тэрбээр сүүлийн сүүлийн жилүүдэд дугуйн спортоор хичээллэж, энэ оны гуравдугаар сард Энэтхэгт болсон Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын уралдаанд түрүүлж, дугуйн спортын тивийн аваргын анхны алтан медалийг авчирсан.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж