Бүх нийтийн боловсролын тайланг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн боловсролын тайланг хэлэлцэнэ

“Бичигтэн болох арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолын хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлэг долдугаар сарын 8-ны 13.30 цагт Гадаад харилцааны яаманд эхлэх ажээ. Хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон “Насан туршийн боловсролын үндэсний төв” хамтран зохион байгуулах юм байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан уг тогтоолыг анх Монгол улс санаачилсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр 2004 онд Засгийн газар “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ дагуу бичиг үсгийгнийтээрээ мэддэг, сургууль завсардагчгүй болохын тулд хүүхэд бүрийг хамран сургах асуудлыг тусгайлан хянаж үздэг байх, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд төрөөс төсөв санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж тодорхой болгох тухай  санал зөвлөмжийг “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд тусгажээ.

Энэ удаагийн тайлант хэлэлцүүлэг нь 2013 оны 11 дүгээр сарын 5-20-ны хооронд зохиох ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы үеэр дээрх байгууллагууд бичиг үсгийн боловсролын дараагийн тогтоолын төслийг өргөн барихад ач холбогдолтой тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж