НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан уг тогтоолыг анх Монгол улс санаачилсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр 2004 онд Засгийн газар “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ дагуу бичиг үсгийгнийтээрээ мэддэг, сургууль завсардагчгүй болохын тулд хүүхэд бүрийг хамран сургах асуудлыг тусгайлан хянаж үздэг байх, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд төрөөс төсөв санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж тодорхой болгох тухай санал зөвлөмжийг “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд тусгажээ.
Энэ удаагийн тайлант хэлэлцүүлэг нь 2013 оны 11 дүгээр сарын 5-20-ны хооронд зохиох ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы үеэр дээрх байгууллагууд бичиг үсгийн боловсролын дараагийн тогтоолын төслийг өргөн барихад ач холбогдолтой тухай албаныхан онцолж байна.