Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Алдарт “The Rolling Stones” хамтлагийн гишүүн, нэрт роккер Мик Жаггерийн одоогоос 19 жилийн өмнө тайруулсан үсийг дуудлагаар худалджээ. Лондоны “Bonhams”-ийн дуудлага худалдаагаар нэрт дуучны үс 6000 ам.долларын үнэд хүрч, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм дэлхийн хөгжмийн ертөнцийн хүндтэй одын үсийг ийнхүү худалдан авсан байна. Микийн үсийг өмнөх найз бүсгүй Крисси Шримптоны санаачлагаар дуудлагаар худалдаалж олсон орлогыг нь хүмүүнлэгийн үйлст хандивлах болно хэмээн албаны хүмүүс  мэдэгджээ.

“Guardian reports”-ийн мэдээлснээр “Bonhams”-ийн дуудлага худалдаагаар 2010 онд Рок’н роллын хаан Элвис Прэслигийн үс хамгийн өндөр үнээр буюу 15 мянган ам.доллараар худалдаалагдаж байснаас гадна Британий нэрт дуучин Дэвид Боугийн эдлэл хэрэглэлээс эхлээд дэлхийд алдартай олон оддын эд зүйлсийг мөн худалдаалж байсан юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж