Гэвч хоёр эрхэм эл албанд ирэхдээ жудаггүй зан гаргасан тухай нутгийнх нь иргэн гомдол мэдүүллээ. Учир нь МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн эрхмүүдийн хууль бус үйлдлийн гэрч болсон хоёр иргэнийг Г.Батхүү, Д.Зоригт нар өнгөрсөн сонгуулийн дараа гурван сар орчим хугацаатай нэр бүхий зочид буудалд байлгажээ. Энэхүү зочид буудал нь Улаанбаатар хотноо байдаг бөгөөд УИХ-ын гишүүн Д.Зоригтынх аж. Тэндээсээ гэрчүүдийг гаргадаггүй, “Хууль хяналтын байгууллагад үзсэн харсан бүх зүйлээ хэлж ярь. Бид та хоёрын ахуй амьдрал бүх зүйлийг хариуцна” гэжээ.
Гэвч тэднийг энд буудалд байх завсар нэгнийх нь гэр бүл үерт автаж, орох оронгүй болжээ. Түүгээр үл барам гэр бүлийнх нь хүн хүндээр өвчилж эмнэлгээр явахаас аргагүй байдалд орсон аж. Энэ мэтчилэн амьдралын зовлон бэрхшээл гарч ирж, харин тэр хооронд Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр хэлсэн ярьснаасаа буцаж, нутгийн хоёрыгоо уулзах хүсэлт тавихаар хүлээж авахгүй явсаар өвлийг, хаврыг давж зунтай золгожээ. Нэг хэсэг сонгуулийн үеэр нутгийн хоёр нь “Уулзалтаа хүсэлтээ дахин тавьтал гишүүний туслахууд “Хэзээ мөдгүй орон нутгаас ирэхээр нь асуудлыг хэлээд уулзуулъя” гэсэн ч бас л таг болсон аж. Тэдний энэхүү үйлдлийг сонгогчид нь “Хар амиа бодсон, увайгүй. АН-ын нэр хүндийг унагасан хоёр бирд” гэж үзэж буй юм.
Төрд түшээ болж сууна гэдэг хэлсэн ярьсандаа, ядаж л уулзах хүсэлт тавихад нь хүлээгээд авчихдаг байх ёстой бус уу. Ямар хэрэг хийсэн болоод гэрч болсон хоёроосоо эрхэм түшээд нүүр бууруулж зугатаана вэ. Эр хүн байна даа, уужуухан яриад учраа ололцчихож болмоор л юм. Насаараа ингэж зугтааж амьдрах хэрэг үү. Энэ мэт ёс жудаггүй, хүн чанаргүй үйлдэл нь тань эргээд АН-ын нэр хүндийг сэвтүүлж байгааг сануулах юун.