Robbie Williams шинэ цомог гаргана | News.MN

Robbie Williams шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Robbie Williams шинэ цомог гаргана

Британийн поп дуучин Robbie Williams ирэх аравдугаар сарын 4-нд шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэхүү цомогтоо дуучин, төгөлдөр хуурч, продюссер Gary Barlow-тай хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэд анх Williams-ыг хамтлагаасаа гарсны дараа 1995 оноос хамтран ажиллаж эхэлсэн байна.
Тэд "Shame" нэртэй дуу хамтран дуулсан ба энэхүү дуу нь "In and Out of Consciousness – The Greatest Hits 1990-2010" нэртэй цомогт нь багтах аж. Цомогт нийтдээ 39 дуу багтсан ба түүний 20 жилийн хөгжмийн ертөнц дэх замналыг өгүүлсэн гайхалтай бүтээл болж байгаа аж.
Дуучин энэ тухайгаа “Би бүхэл бүтэн 20 жилийг дуу дуулж, хөгжмийн ертөнцөд өнгөрүүлсэн гэхэд итгэмээргүй. Энэхүү цомог миний амьдралын түүхийг үе үеэр нь танд өгүүлэх болно.  Бас энэ цомгийн бас нэг гайхалтай зүйл нь өнгөрсөн үеийг эргэн санагдуулаад зогсохгүй ирээдүйн их амжилтын гүүр болж байгаа юм” хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, түүний өмнө гаргасан цомгуудаас нийтдээ 57 сая хувь борлогдон тэрбээр Британийн хамгийн их цомог борлуулсан дуучнаар шалгарч байжээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DLN 2010-06-08 182.160.0.60

Энэ залуу чинь г*** гээ биздээ х****л ид

Avatar

Зочин 2010-06-08 180.235.172.150

unen sak duuchin i love you

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж