Эрдэс баялгийн салбарын бодлогыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарын бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх
тухай хэлэлцэж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг тогтоолын
төслийг танилцууллаа. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого”-ын тухай УИХ-ын тогтоолын төсөл нь гурван заалтаас бүрдэх ба
нэгдүгээр заалтаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг
баталж, хоёрдугаар заалтаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого”-ыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ,  "Улсын
геологийн зураглал", "Нүүрс", "Төмөр", "Хайлуур жонш", "Газрын ховор
элемент", "Зэс", "Түгээмэл тархацтай ашигт малтмал", “Эрдэс баялгийн
салбарын эрх зүйн орчин” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулж,
хэрэгжүүлэх,  Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг
Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,
төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд,
богино хугацааны төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллах талаар Засгийн
газарт даалгаж,  гуравдугаар заалтаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт
баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн
засгийн Байнгын хороонд даалгасан байна.

 Гишүүд төсөлтэй
холбогдуулан зарим асуулт тавьж байсан ба Л.Энх-Амгалан “бодлогын бичиг
баримтыг гаргахдаа хөрөнгө оруулагчдад ямар “мессеж” өгөх вэ” гэдгийг
сонирхож байсан бол гишүүн Н.Энхболд “Орд газрын ашиглалтын талаар ямар
бодлого байх вэ, хувиарлах, хүмүүст үр шимийг хүргэх тухай бодлого алга”
гэх шүүмжлэлийг хэлж байв.

Энэхүү төслийг хэлэлцэхээр болсон
тохиолдолд ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэгт орох бөгөөд гишүүд ажлын
хэсэгт орж, санал шүүмжээ тусгах боломжтой юм байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж