
Маргааш буюу долдугаар сарын 06-ны 22:00 цагаас эхлэн Энхтайваны гүүрний баруун талын “Петровис” шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1,4 километр авто замыг бүхэлд нь хаахаар төлөвлөсөн байна. Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж хэмээн нэрлэдэг юм. Энэ замын зүүн хэсэгт 19-р хорооллын “Үйлчилгээний төв” хүртэлх зам бүрэн хаалттай байгаа. Энэхүү 1,4 километр авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийснээр долдугаар сарын 10-ны өглөө уг замыг нээх ажээ. Иймд 19-р хорооллын арын замыг тав хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэх юм.
П.ДАРХАН