![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/8bff46e877cdbacb/88c7b0ec28c98e1abig.jpg)
Мөн үдээс хойшхи чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж, санал хураах байсан юм. Мөн үдээс өмнө чуулганы хуралдаанаар гишүүдийн ирц хүрэхгүй байсан учраас Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” төслүүдээс санал хураалтыг үдээс хойш болгох өөрчилсөн юм. Тиймээс үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хоёр хуулийн төслөөр санал хураах юм.