Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойд зориулан Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс хамтран яруу найргийн наадам зохион байгуулжээ. Сайншанд хотод өчигдөр болсон тус наадамд Дорноговь аймгийн харьяат, яруу найрагч Л.Чулуун тэргүүлж өргөмжлөл, нэг сая төгрөг хүртжээ. Харин дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх орсон бол удаах байруудад яруу найрагч Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэзулай нар шалгарсан байна. Мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Батхүү “Хутагтын нэрэмжит шагнал” хүртжээ. Тус наадамд нийт 34 яруу найрагч өрсөлдсөн бөгөөд эдгээр яруу найрагчид өнөөдөр “Хамрын хийд” рүү аялалд гарчээ.
Т.ДАРХАН