Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Eminem – Not Afraid Клип HDTV

1995 оноос хойш уран бүтээлийнхээ гарааг эхэлж өдгөө 37
насыг зооглож буй Раппер Eminem-н сүүлд гаргасан Сингл болох Not Afraid
дууны клипийг бид та бүхэнд бичлэгийн чанар сайтаагаар татаж авахаар
хүргэж байна. Энэхүү дуу нь түүний 6 сарын 22-нд гаргах Recovery цомгын
эхний Сингл бөгөөд бид та бүхэнд Синглээр зарлагдахаас өмнө нь мөн татаж
авахаар хүргэж байсаныг санаж байгаа байх. Not Afraid дуу нь Синглээр
зарлагдмагцаа Billboard Hot 100-н 1-р байранд бичэгдэж байсаныг санаж
байгаа байх. Энэ бүгдээс харахад энэхүү дуугаараа тэрбээр ахин шилдэг нь
гэдгээ баталж чадсан гэж хэлж болно. Дууны клипийн тухайд гэвэл 6 сарын
4-нд Youtube-ээр цацагдсан ба үнэхээр чанартай сайн клип болсон
санагдсан. Клипэндээ тэрээр яг л Hancock шиг дүүлэн нисэж байсан нь
таалагдсаныг нуух юун. Мөн энэхүү клипний гол ивээн тэтгэгчээр Nike
ажилласан ба түүний өмссөн Nike-н пүүзийг байн байн харуулж буй нь нэг
их таалагдсангүй… За ямартай ч цоо шинэхэн клипээ татаж аваал танд
ямар санагдсан талаарх сэтгэгдэлээ бичээрэй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж