Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаас хууль, шүүхийн шинэчлэлийн хэд хэдэнд хуулиуд батлагдан гарсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “цөөнгүй жил хүлээсэн зарим хуулиуд батлагдаж байна. Хуулийн төсөл дээр ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” гэж байв. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Маршалын албаны тухай хуулийн төсөл буюу Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль,  Цагдаагийн албаны тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэн баталсан юм.

Үдээс хойшхи чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох аж.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж