Хятад хамгийн хурдан галт тэрэг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хятад хамгийн хурдан галт тэрэг бүтээв

Манай урд хөрш БНХАУ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээснээ дэлхий нийтэд танилцуулжээ. 380А гэх уг галт тэрэг нь цагт 236 миль хүртэл хурдлах дэлхий дээрх хамгийн хурдан галт тэрэг юм. Нэрэнд нь багтсан 380 гэсэн тоо нь цагт 380 км/цаг хүртэл хурдлах галт тэрэгний хурдыг илэрхийлжээ. Ингэснээр өмнө нь нийслэл Бээжин хотоос Шанхай хүрэх гэж 12-13 цаг галт тэргээр зорчдог байсан бол одоо гурав дахин хурдан буюу ердөө дөрөвхөн цаг галт тэргээр яваад л очдог болох юм.

Хятадын Чанчунийн галт тэрэгний үйлдвэр энэхүү гайхалтай тээврийн хэрэгслийг бүтээсэн бөгөөд анхны загвар нь болох “He Xie”-г өнгөрсөн долоо хоногт Чанчунь хотноо болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ. Энэ үеэр тус улсын засгийн газар энэхүү хурдан галт тэрэгнээс 100-г худалдан авахаар захиалга өгсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж