Demi Moore өөрийн амьдралаар ном бичнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Demi Moore өөрийн амьдралаар ном бичнэ

Холливуудын нэрт жүжигчин Demi Moore ном бичихээр болжээ. Энэхүү номондоо тэрбээр хувийн амьдрал болоод гурван удаагийн гэрлэлт, мөн шоу бизнесийн амжилтынхаа тухай илэн далангуй өгүүлэх аж. Түүний энэхүү номыг “HarperCollins” хэвлэлийн компани эрхлэн гаргах ба одоогоор ямар нэр өгөхөө шийдээгүй байгаа аж. Харин номоо 2012 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Зарим хэвлэлд “HarperCollins” компани жүжигчин бүсгүйд хоёр сая орчим  ам.доллар төлсөн хэмээн мэдээлсэн ч тус компанийн хэвлэлийн төлөөлөгч уг мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна.
Өдгөө 47 настай жүжигчин Demi Moore 1990 онд тоглосон "Ghost" киноны дүрээрээ Оскарт нэр дэвшиж байсан ба "Indecent Proposal" болон "A Few Good Men" зэрэг олон кинонд гайхамшигтай дүр бүтээсэн чадварлаг жүжигчин юм.
Тэрбээр Холливуудын хамгийн өндөр үнээр тоглодог жүжигчдийн нэг ба 1991 онд жирэмсэн байхдаа “Vanity Fair” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулан шуугиан тарьж байсан юм.
Гэр бүлийн хувьд түүний амьдрал дардан замаар яваагүй. Анх дуучин Freddy-тэй гэрлэн таван жил хамтдаа амьдраад салсан юм. Харин дараа нь 1987 онд нэрт жүжигчин  Bruce Willis-тэй гэрлэн Холливуудын хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор орж, 13 жилийг хамтдлаа өнгөрүүлсэн юм. Тэд гурван хүүхдийн эцэг эх болсон. Тэдний гэр бүл харамсалтайгаар салсны дараа жүжигчин бүсгүй бас л шуугиан тарьсан. Тэр нь өөрөөсөө 13 насаар дүү жүжигчин Ashton Kutcher-тай гэрлэсэн явдал байсан юм.
Тэд 2005 оноос хойш өдгөөг хүртэл хамтдаа амьдарч байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж