Санал асуулгад 912 хүн оролцжээ | News.MN

Санал асуулгад 912 хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Санал асуулгад 912 хүн оролцжээ

Замын цагдаагийн газрын  Stop mn сайт уншигчдынхаа дунд сар тутам санал асуулга явуулдаг билээ. Өнгөрсөн сард “Жолооч нар ослын газрыг яагаад орхиж зугтдаг вэ”, “Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан уу, яагаад” гэсэн асуулгуудыг явуулсан. Дээрх санал асуулгад нийтдээ 912 хүн оролцсон байна. Жолооч нарын ихэнх айж сандарсандаа осол хэргийн газрыг орхин явдаг гэсэн байна. Мөн намайг хэн ч хараагүй гэж найдсанаасаа ийм алдаа гаргадаг гэжээ.Тэгвэл “Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан уу, яагаад” гэсэн асуултад асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь яах аргагүй ажлын шаардлага гарсан учраас согтуугаар автомашин жолоодсон гэж хариулсан аж.

Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж