Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Мянган жилийн их үер

Словакийн ерөнхий сайд Роберт Фико “улс орон маань сүүлийн 1000 жилд гараагүй их үертэй тулгарлаа” гэж хэллээ.
Братиславт  үг хэлэхдээ Фико үерийн улмаас дөнгөж гурван хүн амиа алдаад байгаа нь “аз юм” гэжээ.
Тэрээр орон нутгийн засаг захиргаа сайн ажилласнаар үер хүчээ авахаас өмнө хүмүүсийг нүүлгэж чадсаныг магтлаа.
Бүх улс даяар гол мөрөн эргээсээ хальж байна хэмээн Словакийн Дотоод хэргийн сайд Роберт Калинек мэдэгдэхдээ урьд өмнө усны аюулыг мэдэхгүй байсан хотууд хүртэл усанд живлээ гэсэн байна.
 Үер нь зам гүүр ба төмөр замд ихээхэн хохирол учруулж байга гэдгийг Фико санууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж