Хибрид хөдөлгүүртэй анхны ”Ferrari” 2014 онд гарна | News.MN

Хибрид хөдөлгүүртэй анхны ”Ferrari” 2014 онд гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Хибрид хөдөлгүүртэй анхны ”Ferrari” 2014 онд гарна

Спорт загварын тансаг төмөр хөлөг үйлдвэрлэгч "Ferrari" компани хибрид буюу давхар хөдөлгүүртэй автомашины зах зээлд хөл тавихаар шийджээ. Тодруулбал, тус компани 2014 он гэхэд 4х4 загварын цахилгаан болон шатахуун хосолсон давхар хөдөлгүүртэй спорт автомашин худалдаалж эхлэх гэнэ. "Volvo", "BMW", "Mercedes" зэрэг дэлхийн томоохон авто үйлдвэрлэгчид спорт загварын, гэхдээ онцлог нь цахилгаан хөдөлгүүртэй, хүчин чадал сайтай автомашин зах зээлд нийлүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Харин алдарт "Ferrari" тэдний эгнээнд нэгдэхээр шинэ төлөвлөгөө боловсруулж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Энэхүү шинэ системийг "Ferrari" компани GT /gran turismo/ серийн автомашинууддаа суурилуулах бөгөөд тэдгээр нь ихэвчлэн 2+2 буюу урдаа хоёр суудалтай, хойд талдаа хоёр жижиг суудал бүхий загварууд байх гэнэ. Түүнчлэн битүү болон задгай аль алинд нь нэвтрүүлэх ажээ. Цахилгаан хөдөлгүүр нь урд хоёр дугуйг ажиллуулах ба эргэлтийн хүч болон хурдыг нэмэх, сайжруулах зориулалттай юм. Харин сонирхолтой нь, ихэнх авто үйлдвэрлэгчид түлш, шатахууныг хэмнэх үндсэн зорилгоор хибрид буюу давхар хөдөлгүүрт системийг нэвтрүүлдэг бол "Ferrari" машиныхаа хурд хүч, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Давхар хөдөлгүүрт системтэй анхны "Ferrari" 2014 онд гарах бөгөөд үйлдвэрлэгчийн зүгээс эхний ээлжинд Ferrari 612 загварын хоёр хаалгатай автомашиндаа нэвтрүүлэх гэнэ. 2004 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн Ferrari 612 нь 4.3 секундэд 0-100 км/цагийн хурд авах хүчин чадалтай ба дээд хурд нь 315 км/цаг юм байна. Харин уг автомашинд цахилгаан хөдөлгүүр нэмж, суурилуулснаар илүү хурдтай, хүчтэй болох гэнэ.

2009.11.09

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж