Хойд Солонгос шинэ ерөнхий сайдтай болов

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шинэ ерөнхий сайдтай болов

Зургадугаар сарын 7-нд БНАСАУ-ын Ардын дээд чуулганы III их хурал хуралдаж, Ким Ен Ирийг ерөнхий сайдын тушаалаас огцруулан оронд нь Ким Чен Ирийн хүргэн Цой Ен Римыг томилсон байна.
Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр 7-ны өдрийн хуралдаанд БНАСАУ-ын лидер Ким Чен Ир оролцсон байна. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны саналаар дээрх шийдвэрийг гаргажээ.
Цой Ен Рим нь Пхеньян хотын Солонгосын хөдөлмөрийн намын хорооны нарийн бичгийн дарга ба өмнө нь БНАСАУ-ын Ардын дээд чуулганы Байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж