Фото: Jason Reed / Reuters
Дэлхийн банк жил тутам гаргадаг чансаандаа Оросыг хүн амын нийт бүтээгдэхүүний ноогдлоор “дундаас дээгүүр” гэсэн ангиллаас ашгийн өндөр орлоготой орнуудын тоонд оруулжээ.
Дээр дурьдагдсан хоёр ангиллаас гадна бага орлоготой мөн дундаас доош орлоготой гэсэн нийт дөрвөн ангиллаар Дэлхийн банк улс орнуудыг үнэлдэг. Нэг хүнд ноогдох ашгийн хэмжээ нь 1035 ам.доллараас бага байдаг орнууд хамгийн ядуу орны ангилалд багтах бол 1036-4085 ам.долларт дундаас доош орлоготой гэж үздэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох орлого нь 4086-12615 ам.доллар байгаа бол дундаас дээш орлоготойд багтана. Хэрэв энэ үзүүлэлт нь 12616 доллараас дээш бол баян орнуудын тоонд ордог ажээ.
Баян орнуудын тоонд Оросын хамт Антигуа ба Барбуда, Чили, Латви, Литва, Уругвай орж ирсэн байна. Ирак, Белиз, Албани зэрэг орнууд дундаас дээш орлоготой орон болов. Мавритани, Өмнөд Судан хоёрын л үзүүлэлт доошилсон байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох орлогоор хамгийн баян орон нь уг чансаагаар Монако болов. Түүний дараа Лихтенштейн, Бермудын арлууд, Норвеги, Швейцари нэрлэгдлээ. АНУ-ын үзүүлэлт нь 50,1 мянган ам.доллар гэж гаран чансааны 18-т бичигджээ. Оросын үзүүлэлт 12,7 мянган ам.доллар бөгөөд Хорват, Польш хоёрын дунд 71 дүгээрт оржээ.