Махны үнийн хувьд, өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Харин долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан бол бусад махны үнэ тогтвортой байжээ. Худалдааны төв болон хүнсний захуудаар худалдаж буй махны дундаж үнийг танилцуулбал,
1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8100 төгрөг
Хонины цул мах 8000 төгрөг
Үхрийн /ястай/ мах 8914 төгрөг
Үхрийн цул мах 10286 төгрөг
Ямааны мах 6133 төгрөг
Адууны мах 6660 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнийн хувьд, савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурч, задгай нэгдүгээр гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа ажээ. Харин долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй, хэвийн байлаа. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ мөн тогтвортой байсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.