Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо. 

Анх өргөн баригдсан төсөлд зарим өөрчлөлт орсон бөгөөд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох, тухай заалтуудын талаар гишүүд ялгаатай байр сууриа илэрхийлж байв.

УИХ-ын гишүүдийн зүгээс “түрүүлээгүй бөхөд аварга цол өгнө гэдэг нь утгагүй” гэх байр суурийг илэрхийлж байсан бол хууль санаачлагчид “Улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд л аварга цол өгөх тухай санаа бий, огт түрүүлж үзээгүй хүнд аварга цол өгөх тухай ойлголт байхгүй” гэв.  

Гишүүдэд хуулийн төслийн талаар ойлголт муутай байсан бөгөөд дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр маргаантай асуудлыг нарийвчлахаар боллоо.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж