Aлбан тушаалд шунахгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Aлбан тушаалд шунахгүй байхыг уриалав

Гурван сонгууль дараалан “өвдөг шороодсон” Монгол ардын намаа шинэчлэхийн тулд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар “Шинэчилье” хэмээх нэгдсэн хөдөлгөөнийг байгуулснаа саяхан мэдэгдсэн. Үүнээс өмнө ч хэд хэдэн шинэчлэлийн төлөө гэсэн уриатай эвсэл хөдөлгөөнүүд байгуулагдсан билээ. Харин тэднийг албан тушаалд шунаж байна, хэн нэгнийгээ өндөр албан тушаалд тавихыг санаархаж байна хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгсээр ихээр цацагдах болсон. Тэгвэл тус намын "Шинэчлэл 27" хөдөлгөөний зохицуулагч Ш.Батсайхан энэхүү яриаг үгүйсгэхийг бусад хөдөлгөөн, эвслийнхээ залуусийг уриалж “Шинэчлэлийн баталгаа” гаргажээ. Тэрээр намаа шинэчлэхийн төлөө явж байгаа залуус маань бусдад буруу ойлголт төрүүлэхгүй байх үүднээс энэхүү “Шинэчлэлийн баталгаа”-нд гарын үсэг зурах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

"Шинэчлэлийн баталгаа"-нд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан тэрээр “Нийгэмд ташаа ойлголт төрүүлж, ажил албан тушаал хөөцөлдөж, намаа шинэчлэнэ хэмээн худал яриагүй гэдгээ илэрхийлж, хэн нэгнийгээ хариуцлагатай албан тушаалд томилохгүй" гэдгээ албан ёсоор мэдэгдэхийг бусаддаа уриалжээ. 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж