Жорж Лукас Барак Обамагаас шагнал гардана

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Жорж Лукас Барак Обамагаас шагнал гардана

Алдарт “Оддын дайн” кино цувралын санаачлагч Жорж Лукас Америкийн урлаг соёлын алдартнуудын хүндтэй шагналын нэг Үндэсний урлагийн медалаар шагнагдаж байгаа гэнэ. Тэрээр энэхүү эрхэм хүнтэй шагналаа энэ сарын 12-ны өдөр Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обамагаас гардан авах юм байна. Дан ганц Америк төдийгүй дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан олон бүтээлүүдээрээ Лукас кино урлагт өөрийн үнэт хувь нэмэрийг оруулсан учраас түүнд талархал дэвшүүлэх хүн олон байгаа хэмээн Цагаан ордны эрхмүүд ч энэ үеэр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Лукасын хамт нэрт зохиолч Элайн Мэй болон жүжгийн зохиолч Тони Кашнер нар мөн Үндэсний урлагийн медалаар шагнагдаж байгаа гэнэ. Энэхүү медалаар өмнө нь нэрт жүжигчин Мерил Стрип, Аль Пачино, Клинт Иствуд дуучин Жеймс Тейлор, Боб Дилан нарын нэр хүндтэй эрхмүүд хүртэж байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж