УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэн хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлж байна. Гэвч санал хураалт явуулахад гишүүдийн ирц хангалтгүй хэмжээнд хүрсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “Уг нь цайны завсарлага 2.30-д дуусах ёстой, гэтэл одоо 3.20 болж байна. УИХ-ын чуулганыг зурагтаараа өрөөндөө үзээд сууж байгаа гишүүд чуулганыхаа танхимд орж ирмээр байна. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт оо, гишүүдээ оруулж ирээч” гэв. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудал нь хууль, шүүхийн шинэчлэлийн хуулийн төслүүд бөгөөд үүнд, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай хуулийн төслүүд тус тус багтаж буй аж.
Б.ЭНХМАА