Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаварын биелэлт
№ |
Өгөгдсөн даалгавар | Хэрэгжилт | Биелэлт
/хувь/
|
1.
| Нэг. 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ”Лхагва” гарагийн
07.00-22.00 цагт явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн
сонгогчдыг болон төрийн албан хаагчдыг бүрэн оролцуулах зохион байгуулалтын
арга хэмжээг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагын дарга нар авах. | 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ”Лхагва”
гарагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай
албан нийт нийт 24 албан хаагчаас 23 оролцсон ба нэг албан хаагч Японд
сургалтанд хамрагдаж байгаа тул сонгуульд оролцоогүй. | 100% |
2. | Гурав. Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд
эргүүл, жижүүр томилох, цалгардал, сааталгүй ажиллах, нийгмийн дэг журам
сахиулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх. | Баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүрээр ажиллах 6
хүнийг томилсон албаны даргын тушаалыг 2013 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн А
/04 тоотоор гаргаад байна. |
100%
|
3. | ТАВ. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын
ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх.
/Зураг төсөв зохиох, батлах, экспертизийн дүгнэлт гаргах, үнэлгээний хороо
байгуулж тендер зарлах, гэрээ байгуулах, санхүүжилт авах зэрэг/ | a)“Тара” ХХК-тай “Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног
төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх
гэрээг 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан. “Тара” ХХК-ийн
суурилуулсан тоног төхөөрөмжийн суурилуулах, ажиллуулах ажлын гүйцэтгэл
100%-тай байсан тул 190 000 000 төгрөгийн санхүүжилтийголгосон бөгөөд 2014
оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1330 тонн үртсэн шахмал түлш
нийлүүлэх ёстой. 2013 оны 03 дугаар сараас хойш тус үйлдвэр нь 2013 оны 7
дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 300 гаруй тонн түлш үйлдвэрлэсэн байна.
б) “Ворм-Энержи” ХХК-тай “Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг
дэмжих, түлш нийлүүлэх” гэрээг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
байгуулсан. Тус байгууллага нь гэрээт ажлын нийт санхүүжилт 194 766 000
төгрөг бөгөөд “Ворм-Энержи” ХХК-ийн суурилуулсан тоног төхөөрөмжийн гүйцэтгэл
83%-тай байсан тул 152 899 430 төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Тус байгууллага нь 2013 оны 03 дугаар сарын 1-нээс 2014 оны 2 дугаар сарыг
дуустал нийт 1300 тонн үртсэн шахмал түлш нийлүүлэх ёстой. 2013 оны 6 дугаар
сарын эцсийн байдлаар 400 тонн үртсэн шахмал түлш нийлүүлэхээс 25 тонн үртсэн
шахмал түлшийг бидэнд хүлээлгэн өгөөд байна.
в) Нийслэлийн Агаарын чанарын алба нь “ЭЙ ТИ ЭН” ХХК болон “БИ ЭНД ЖИ”
интернэшнл ХХК түншлэлтэй 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Үртсэн шахмал
түлшний үйлдвэр” НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах
нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх 650 000 000 төгрөгийн гэрээг
байгуулсан. Тус ажлын урьдчилгаа төлбөр болох 30% буюу 195 000 000 төгрөгийг
урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган ирүүлсэн тохиолдолд санхүүжилтийг
олгоно.
| 100% |
4. | ДОЛОО. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн
дараа нийслэлийн 2014 оны төсвийн хүрээний төсөөллийг урьдчилсан байдлаар
ярилцах учир нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд холбогдох
материалуудыг бэлтгэсэн байх. | Манай албаны 2014 оны төсвийн хүрээний төсөөллийг
урьдчилсан байдлаар гарган 2013 оны 7 дугаар сарын 3-ны 2/365 албан
бичгээр НЗДТГ-ын СТБХ-т хүргүүлээд байна. | 100% |
5. | НАЙМ. Нийслэлийн 2013 оны төсөв, хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөний тодотголоор батлагдсан ажлуудыг цаг алдахгүй
гүйцэтгэх. | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 07 дугаар сарын
04-ний өдрийн хуралдаанаар 2013 оны төсөв, хөрөнгө оруулалтын
төлөвлөгөөний тодотгол батлагдана. |
100%
|
Тайлбар: Бусад заалтууд хамааралгүй болно.
Хянасан: НАЧА-ын дэд дарга – Х.Галымбек
Нэгтгэсэн: Мэдээлэл технологи, олон нийттэй
харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн – Ц.Нямсүрэн