ЕСБХБ &#34Ремикан ХК&#34-нд 5 сая долларын зээл олгов

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

ЕСБХБ &#34Ремикан ХК&#34-нд 5 сая долларын зээл олгов

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК
РЕМИКОН ХК-НД 5 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОЛОО

Олон нийтийн нээлттэй компани болох бетон зуурмаг үйлдвэрлэгч
Ремикон ХК үйл ажиллагааныхаа цар хүрээг 2 дахин нэмэгдүүлнэ

Монгол улс дэлхийн эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Монголд томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж барилгын салбар үсрэнгүй хөгжиж байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор бетон зуурмаг үйлдвэрлэгч Ремикон ХК-нд 5 сая долларын зээл олголоо. Тус зээл нь Ремикон ХК-ийн 2 дахь үйлдвэрлэлийн шугамыг барих ажлыг санхүүжүүлэх юм байна.

ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Филл Беннет Улаанбаатар хотод зээлийн гэрээ зурж байхдаа: “Ремикон ХК нь бидний дэмжихийг зорьж буй дотоодын, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох бололцоотой тод жишээ болсон монголын компани юм. Энэ мэтчилэн ЕСБХБ нь аж үйлдвэрийн салбарын олон тооны төслүүдийг дэмжихийг зорьдог” гэж хэлжээ.

Бетон зуурмагийн “Ремикон” ХК нь 2008 оны 5-р сард РЕМИКОН /RMC/ хувьцааг “Монголын Хөрөнгийн Бирж” дээр гаргаснаар үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд 2010 онд хувьцаа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хамгийн идэвхтэй арилжаалагддаг үнэт цаасны нэг болж ТОП-20 индекст орсон. “Ремикон” ХК нь барилгын материал үйлдвэрлэлийн салбар дахь олон нийтийн хөрөнгөөр боссон үндэсний томоохон үйлдвэрлэгч – олон нийтийн нээлттэй компани юм.

“Монгол улсын дэд бүтэц болон барилгын салбар дахь барилгын материалын эрэлт нэмэгдэж байгаа нь манай улсын хөгжил хурдацтай өсөж байгаагийн илрэл юм. ЕСБХБ-аас авч буй зээл нь Ремикон ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй монгол улсын барилгын салбарын хөгжилд компанийн зүгээс үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэхэд түлхэц болно.” хэмээн Ремикон ХК-ийн ТУЗ-ын дарга Х.Ганхуяг зээлийн гэрээ зурах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн юм.

ЕСБХБ нь монгол улсад үйл ажиллагаагаа 2006 оноос явуулж эхэлснээс хойш монголын эдийн засгийн төрөл бүрийн салбарын 55 төсөлд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Эдгээрээс 36 төсөл нь үйлчилгээ болон аж үйлдвэрийн салбарынх байсан ба бүх 55 төсөл хувийн секторт дахь монгол эзэдтэй дотоодын үндэсний компаниудад хэрэгжсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж