АН &#34Батаар&#34-ынх шиг байртай болбол ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

АН &#34Батаар&#34-ынх шиг байртай болбол ямар вэ?

АН-ын дарга Н.Алтанхуяг хоёр жилийн өмнө 20 давхар Ардчиллын өргөө барина хэмээн мэдэгдээд Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр хоёрын дунд орших намынхаа төв байрыг буулгах шийдвэр гаргасан юм. Гэвч барилга баригдсангүй байсаар хоёр жилийг давж буй. Харин саяхан сэтгүүлчид АН-ын Хэвлэлийн албаныхнаас яагаад 20 давхар ордон баригдахгүй болсныг сонирхож асуужээ. Хариултаар бол нураасан буурин дээр Ардчиллын ордон баригдах боломжгүй болсон аж. Тэгтэл нэлээн сахилгагүй сэтгүүлч "Танай Ардчилсан нам Сүхбаатарын талбайд баригдсан Батаарынх шиг байртай болбол ямар вэ" гэж цаашлуулж. Яриа сүүлдээ шинэ агуулгаар баяжиж "Ерөөсөө улстөрийн намд Тусгаар тогтнолын ордон шиг байр хэрэггүй. Яг Батаарт барьж өгсөн шиг барилга байхад болно. Сонгуульд ялсан нам нь Батаарынх шиг байраа төв талбайдаа барьчихдаг, ялагдахаараа хураагаад аваад явчихдаг байх хэрэгтэй" гэж бөөн хөгжилдөөн болжээ.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж