“Татар” хамтлаг эрийн цээнд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

“Татар” хамтлаг эрийн цээнд хүрлээ

Монголын хип хопын нэгэн үеийн төлөөлөл “Татар” хамтлаг 10 нас хүрчээ. “…Бусдын хайрыг хүндэл хайраа нээсэн сэтгэл шүү дээ зөвхөн хайртай хүндээ…” хэмээн дуулдаг тэд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн. Тэгвэл төрсөн өдрийнхөө ойд зориулж нэгэн том ажлыг эхлүүлээд байгаа нь “Нөлөөллөөс дээгүүрт” аян юм.

Удаан хүлээлгэсэн фенүүдээ баярлуулж, гурав дахь тоглолтоо “UB Palace”-ийн “Open air”-т маргааш хийх гэж байна. Залуусыг элдэв нөлөөлллөөс дээгүүрт амьдрахыг уриалсан, нөлөөллөөс дээгүүр гурван  залуутай ярилцлаа.

-“Татар” хамтлаг 2013 оны зургаан сарын хоёрноос аялан тоглолтоо эхлүүлсэн ер нь сэтгэгдэл ямар байна?

-“Татар” хамтлаг арван жилийнхээ ойд зориулан олон арга хэмжээнүүдийг бэлтгэсэн байгаа. Бид сонсогчиддоо зориулж нилээн хэдэн бэлэг бэлдсэн бөгөөд хамгийн эхэнд арван нэгэн дуутай цомог гаргах. Цомгийн нэр нь “Нөлөөллөөс дээгүүрт” гэдэг нэртэй бөгөөд уг цомгийн нэрний утга нь ганц олдох амьдралдаа муу бүх нөлөөллөөс дээгүүрт байцгаая! Цаг  хугацаагаа зөв өнгөрөөе! гэсэн утгатай. Цомог “M” Audio студи дээр өнгөрсөн оны наймдугаар сараас хийгдэж эхэлсэн байгаа. Бид цомогт багтсан “Нөлөөллөөс дээгүүрт” дуугаараа залууст олон мессежийг хүргэж байгаа. “Татар” хамтлаг арван жил болсон гэдэг бол хамтлагийн хувьд насанд хүрсэн гэж үзэж байгаа учир эрийн цээнд хүрсэн хариуцлагаа ухаараад “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг зохион байгуулж байгаа юм. Мөн бид аянаараа архины эсрэг уриаг гаргаж компанит ажил өрнүүлж байна.

-Нилээн удаан хугацааны туршид чимээгүй байсан “Татар” хамтлагийн гишүүд  уг хугацаандаа юу хийж байсан бэ?

 -За энэ хугацаанд сургуулиа төгсөх нь төгсөөд, ажил хийх нь ажил хийсэн. Манай Заяаг бараг бүгд мэдэж байгаа байхаа өнгөрсөн хугацаанд “Хайрын төлөө” болон “Дэндүү давчуу” гэх мэтчилэн олон уран бүтээл хийсэн.

-Цаашдаа ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Хамгийн анх 2003 оны долоон сарын дөрвөнд “Сонор” рекордостой гэрээ байгуулж улмаар “Татар” хамтлаг төрсөн байдаг. Тиймээс бид маргааш тоглолтоо фэнүүддээ сонирхуулна. Нөлөөллөөс дээгүүр гэх аянаа бид өнгөрсөн сард “Татар”-ын фен клубтэй хамтран Улаанбаатар хотын дүүргүүдэд хийсэн байгаа.

-Татар хамтлаг имижээ яаж бүрдүүлдэг вэ? Брэндийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бид нарыг бол хүмүүс сайн мэдэж байгаа байхаа бид нар байгаагаараа байх дуртай. Бренд гоё гэдэгтэй бол санал нийлдэг гэхдээ тэрүүгээр өвчлөөд гангараад байх дургүй. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үгийг нээх хэрэглээд байдагүй  гол нь чадвараа сайтар хөгжүүлэх гэж хичээдэг дээ.

-Хэрвээ хүүхэлдэйн киноны баатар байсан бол ямар баатар байх байсан бэ?

-Энэ талаар ёстой бодож байгаагүйн байна. Ер нь бол хамгийн сүүлд үзсэн хүүхэлдэйн кино маань “Ну погады” болж таарч байна уу. /инээв/

-Өөрсдийнхөө хувцсыг ер нь хаанаас авдаг вэ? Зарим оддууд Монголоос хувцас авах хэцүү гээд яриад байдаг?

-Үнэн шүү, Монголоос яг тийм юм авмаар байна гээд хайвал бүтэхгүй ш дээ бас тэглээ гээд нэг үйл ажиллагаанд оролцохоороо л малгай эргүүлж тавьчаад суугаад байх бол эвгүй. Нас маань ч хэд хүрээд байгаа билээ. Цаг хугацаандаа тааруулаад тохируулаад хувцаслах нь дээр.

-Гадуур нэг яриа гарч байна үнэгүй тоглолт хийж, бараг үнэгүй  CD гаргаж байна. Үүгээрээ урлагийг үнэгүйдүүлж байна гэсэн яриа гараад байна. Үүнд  ямар хариулт өгөх вэ?

-Санхүүжилт бол бидний өөрсдийн зохицуулдаг. Мэдээж хэрэг CD бичүүлэхэд зардал их гарах нь ойлгомжтой. Гэхдээ манай хамтлаг арван нас хүрлээ. Фенүүд, сонсогчиддоо зориулсан бэлэг болохоор тэдэнд хандсан мессеж гэж ойлгох хэрэгтэй. Үүн дээр урлагийг үнэгүйдүүлж байна гэж яриад байх нь дэмий байхаа. Орсон бүх орлогийг “Монголын үндэсний алкахолны төв”-д хандивлаж байна.

-Фен залуучууддаа хандаад юу гэж хэлмээр байна?

-Урьднийх шигээ зөвхөн цомгоо сурталчилаад явах биш харин зөвийг сурталчилж байна. Зөвийг, хэн ч биш байхыг, өөрөөрөө байхыг уриалж байна. Бидний компанит ажлыг явуулж байхад манай залуучууд нэгдэж олон найзууд маань ч бидэнд их тусалж байна. Монголд тулгарч байгаа асуудал бол нүүрс, ус биш харин сэтгэлгээ залуучуудын маань сэтгэлгээ тэр утгаараа зугаа цэнгэлээ тааруулаад хэрэглэе. Мэдээж зугаа цэнгээн гэдэг бол байх хэрэгтэй гэхдээ гудамжинд тас үсрээд хэвтэж байгаа бол тэр зөв сайхан зугаа цэнгэл биш шүү дээ!

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж