“MTV Movie Awards 2010” шилдгүүдээ тодрууллаа | News.MN

“MTV Movie Awards 2010” шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“MTV Movie Awards 2010” шилдгүүдээ тодрууллаа

19дэх удаагийн “MTV Movie
Awards
” 6 сарын 6нд Лос Анжелес хотноо болж өнгөрлөө. Хамгийн
анх 1992 онд зохиогдож байсан уг шагнал гардуулах ёслолын номинациуд 5
сарын 12ний өдөр албан ёсоор зарлагдсан ба ялагчийг олон нийтийн санал
асуулгаар тодруулдаг. Энэ удаад хөтлөгчөөр жүжигчин Aziz Ansari
ажилласан. Дуучин Katy Perry, Snoop Dogg нар
"California Gurls" дуугаар, дуучин Christina Aguilera
өөрийн шинэхэн цомгоос "Bionic"/"Not Myself Tonight"/"Woohoo" зэрэг
дуугаа дуулж сонирхуулсан байна. Түрүү жил "Twilight"
кино шилдэг кино, Шилдэг эмэгтэй дүр,Шилдэг тулаант кино, Киноны шилдэг
үнсэлт,Шилдэг эрэгтэй үзүүлбэр гэх 5 шагналыг нь
хүртсэн. Харин энэ жилийн хувьд мөн л урьд жилийн адил цус сорогчдийн
хайр дурлалын түүхийг өгүүлдэг "Twilight" киноны хоёрдугаар анги болох “The
Twilight Saga: New Moon
" шагналын хур буулгав. The Twilight
Saga: New Moon киноны жүжигчид болох Kristen Stewart, Robert Pattinson
нар "Киноны шилдэг үнсэлт" шагналыг гардан авахад үзэгчид тэднээс
халуухан үнсэлт хүлээж байлаа. Харамсалтай нь хүссэн зүйл болсонгүй. Гэхдээ "
Кино ертөнцөд хувь нэмрээ оруулсан хүн" шагналыг
гардуулах үеэр Scarlett Johansson,
Sandra Bullock нар
үнсэлцсэн нь үзэгчдийг шуугиулж чадсан
.
Мөн энэ жилийн хувьд нэг онцлог зүйл нь  Солонгосын
дуучин, жүжигчин Rain маань Angelina Jolie, Sam
Worthington, Chris Pine, Channing Tatun нартай хамт “Biggest Badass
Star” буюу “Хамгийн зэвүүн од” шагналд нэр дэвшин ялалт
байгуулсан явдал байлаа. Ингээд та бүхэндээ поп корнийн дүрстэй цомын
эзэн болсон ялагчдыг танилцуулья.
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.amarxan.com 2010-06-08 203.91.117.3

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж