“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК нь “Эх дэлхийгээ хайрлаж-Эергээр амьдарцгаая“ уриалгын хүрээнд “Эколип Сангийн Монгол Дахь Төлөөлөгчийн Газар”-тай 5 дахь жилдээ хамтран “Хоёр Нарны Хооронд” байгаль хамгаалах төслийг Байгалийн үзэсгэлэнт-Хөвсгөл далайн Тусгай Хамгаалалттай газарт хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд жил болгон 20000 ширхэг био уутыг “М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК-аас “Эколип Сангийн Монгол Дахь Төлөөлөгчийн Газар”-т хүлээлгэн өгдөг ба энэ оны 7 сарын 03ны өдөр 20000 ширхэг био хогний уутыг хүлээлгэн өгсөн байна.Мөн “Эх дэлхийгээ хайрлаж-Эергээр амьдарцгаая“ уриалгын хүрээнд Богд,Хан Хэнтийн Тусгай Хамгаалалтын Газарт 2 дахь жилдээ 20000 ширхэг био уутыг энэ сарын 4-ны өдөр хүлээлгэн өгөв.
Хан Хэнтий болон Байгалийн үзэсгэлэнт-Хөвсгөл нуурын Тусгай Хамгаалалттай газруудын нэвтрэх цэг дээр “М-СИ-ЭС КОКА-КОЛА“ХХК-ын хүлээлгэн өгч буй био уутыг гадаад дотоодын аялагчдад үнэ төлбөргүй талоны хамт түгээдэг ба аялагчид нь аялалын туршид буй болгосон хогоо тус уутанд цуглуулан Тусгай Хамгаалалтын газраас гарах үедээ зориулалтын хогийн цэгт үлдээх үүргийг хүлээдэг.
Тус био уут нь 5кг хог даах чадвартай ба байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн юм.
“М-СИ-ЭС КОКА-КОЛА“ХХК-нь "ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриан дор ажилчиддаа, нийгэмдээ, хэрэглэгч, харилцагчидаа мөн түүнчлэн байгаль орчиндоо “ЭЕРЭГ” хандлагатай үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд дээрхи арга хэмжээ нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК-н хувьд байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ээлжит “ЭЕРЭГ” үйлсийн нэгээхэн хэсэг нь юм.