
Хамтлаг анх бүрэлдсэн цагаас одоог хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа Лемми дан ганц Европ төдийгүй дэлхийн нэртэй хөгжимчдийн нэгд зүй ёсоор тооцогдох рок оддын нэг. Судасны хатуурал өвчнөөс болж өнгөрөгч зургадугаар сард мэс засалд хүртэл орсон тэрээр цахим хуудсаараа тун удахгүй фэнүүдтэйгээ эргэн уулзахаа амласан байна. Хэдийгээр ийнхүү тааруу мэдээтэй байгаа ч “Motorhead” ирэх есдүгээр сард “Aftershock” нэртэй 21 дэх цомгоороо шүтэн бишрэгчиддээ бэлэг барихаар ажиллаж байгаа гэнэ. Сонирхуулахад, ирэх 2015 онд хамтлагийнхны 40 жилийн ой тохиох аж.
Э.АНХТУЯА