Олон гайхалтай видео тоглоом бүтээгч Ubisoft компанийн мэдээллийн санд хакерууд нэвтэрчээ. Олон сая хэрэглэгчидтэй уг санд ийнхүү халдлага гарсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна.
Харин видео тоглоом үйлдвэрлэгчийн зүгээс “Бид хэрэглэгчдийн кредит картны мэдээллийг өөрийн сандаа хадгалдаггүй. Тиймээс хэрэглэгчдийн картын мэдээлэл хулгайлагдаж, санхүүгийн алдагдалд орох эрсдэлгүй” хэмээн мэдэгджээ.
Харин хэрэглэгчдийн нэр цахим шуудангийн хаяг зэрэг бусад мэдээлэл хулгайлагдсан байх боломжтой аж.
Г.БИЛЭГ