АОХН-ийн удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

АОХН-ийн удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн есдүгээр хуралдаан энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эль Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо боллоо.  

Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын үеэр Монгол Улс Эль Сальвадорт АОХН-ийн даргын үүргээ шилжүлсэн билээ. АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд хатагтай Мариа Лейснер Удирдах Зөвлөлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсаныг тэмдэглээд Монгол Улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж, АОХН-ийг идэвхитэй дэмждэг хүчтэй манлайлагч Ц.Элбэгдорж дахин сонгогдсонд баяр хүргэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж