ОХУ-ын спортын нийслэл гэгдэх Казань хотод нөгөөдөр оюутны 27 дугаар “Универсиад” наадам нээлтээ хийнэ. Тус тэмцээнд манай улсаас спортын 15 төрөлд 200 гаруй хүний бүрэлдэхүүнээ илгээж байгаа. Тэд өнөөдөр өглөө МИАТ болон Аэрофлотын онгоцоор Казань хотыг зорилоо. Бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага, шатар гэсэн төрөлд Монголын баг тамирчид медаль хүртэх бүрэн боломжтой. Оюутны “Универсиад” наадам энэ сарын 6-нд сагсан бөмбөгийн төрлөөр эхлэх бол шатар, боксоор үргэлжлэх юм.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин