
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга хурандаа генерал Сюй Цайхоугийн 2012 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал дээрх тусламжийг олгохоо илэрхийлсэн юм.
Протоколд гарын үсэг зурах арга хэмжээнд монголын талаас ЭСЯ-ны цэргийн атташе бригадын генерал Б.Даваадорж, нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, цэргийн атташегийн туслах хошууч Б.Сүмбэр нар, хятадын талаас БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Яньчяо, ГХЕГ-ын Азийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга хурандаа Тун Вэнчи нарын албан хүмүүс байлцав.
Эх сурвалж: www.mfa.gov.mn