Л.Одгэрэл Азийн аваргыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Л.Одгэрэл Азийн аваргыг шүүж байна

Кыргызстаны нийслэл Бишкек хотод хүндийг өргөлтийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн уржигдар эхэллээ. Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Манай улсаас анх удаа эмэгтэй шүүгч тивийн хэмжээний томоохон тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа нь энэ. Үүнээс гадна мастеруудын тэмцээнд Ж.Лхагваа, Оюунчимэг, Цэгмэд нар хүч сорих ажээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж