
Харин 7 дугаар 8-нд Буриад сурын харваа болно. Буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ.
Үндэсний сурын харваа 7 дугаар сарын 10-нд сурын талбайд нээлтээ хийнэ. Үндэсний сурын харваанд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорих бөгөөд 160 гаруй хүүхэд оролцоно гэсэн урьдчилсан мэдээ байна. Хүүхдийн сурын харвааг 8 хүртэл, 9-11, 12-17 гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулахаар болжээ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг 7,8–ны өдрүүдэд бүртгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.