Дугуйт тэшvvрийн vсрэлтийн амжилтыг шинэчлэн тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Дугуйт тэшvvрийн vсрэлтийн амжилтыг шинэчлэн тогтоолоо

Єнгєрєгч 5-р сарын
30-ны єдєр Францын нийслэл Парис хотод сvндэрлэх алдарт Эйфелийн цамхаг
дээрээс "Налуу замын дайчин" хэмээн нэрлэгдсэн Францын дугуйт тэшvvрчин
Taig Khris гайхамшигтай vсрэлт хийжээ. 34 настай энэ залуу дугуйт
тэшvvрээр хамгийн єндрєєс vсэрсэн vсрэлтийн дээд амжилтыг эвдэхээр
vсэрсэн нь энэ бєгєєд газраас 40 орчим метр єндєрт байдаг Эйфелийн
цамхгийн нэгдvгээр давхраас доор байрлуулсан хагас дугуй хэлбэртэй,
хоолой маягийн тавцан руу vсэрч, 12.5 метрийн чєлєєт уналт хийсэн байна.
Хоёр жилийн турш бэлтгэл сургуулилт хийсний дvнд хvссэн амжилтандаа
хvрч чадсан франц залуугийн гайхалтай vзvvлбэрийг vзэхээр цамхагийн доор
мянга мянган хvмvvс хуран цугларсан байжээ. Дугуйт тэшvvрээр vсэрсэн
хамгийн єндєр амжилт хэмээгдэн Гиннесийн дээд амжилтын номонд
бvртгэгдсэн, Danny Way хэмээх америк залуугийн 8.53 метр єндрєєр
тогтоосон амжилтыг эвдэж чадсан Khris "Би энэ мєчийг шєнє бvр нойроо
хугаслан байж хvлээсэн. Би vvнийг хийхийн тулд хоёр жилийн хєдєлмєрєє
зарж, шєнє болгон багахан хэмжээгээр л унтаж байлаа. Гэхдээ эцэст нь
vvнийг би хийж чадлаа. Би урьд ємнє нь хэзээ ийм хvчтэй адреналины
урсгалд байж vзсэнгvй. Энэ vнэхээр гайхалтай. Би энэ бvхнийг хийсний гол
зорилго нь дээд амжилтыг эвдэхээс гадна хvмvvст хvсэл мєрєєдлєє
биелvvлэх тэмvvлллийг тєрvvлэх явдал байсан юм" гэж Францын хэвлэлийн
тєлєєлєгчид єгсєн ярилцлагандаа дурдсан байна
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж