Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хуралдлаа. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн ИТХ-ын төлөөлөгчдийн гурав дахь удаагийн хуралдаан болж байгаа юм. Хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцсэн байна.
Үүнээс хамгийн түрүүнд төлөөлөгч В.Мөнхбатын саналаар аймгийн ИТХ-ыг дарга Х.Түмэнбаярыг ажиллуулах эсэх талаар байлаа. Аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр завсарлагааны үеэр аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэгт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Үүний дагуу Ардчилсан намын бүлэг саналыг хүлээн авч ИТХ-д төлөөлөгч Л.Батчулууны нэрийг дэвшүүлсэн юм. Харин бусад нам болон төлөөлөгчдийн зүгээс нэр дэвшүүлсэнгүй, илээр санал хураахад олонхийн саналаар түүнийг дахин сонгосон юм. Хуралдаанаар ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Л.Батчулуунд тамга, тэмдгийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
С.НОМИН