Үнэт цаасны хуулийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны хуулийг танилцуулна

Монголын хөрөнгийн биржээс Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран маргааш “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга” нээлттэй хурлыг “Кемпински” зочид буудалд байгуулах гэж байна. Тус хуралд илтгэгчид Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол зүйлүүдийг онцлон тэмдэглэж зохицуулалт хийгээд мэргэжлийн байгууллагуудын оролцоо, үйл ажиллагаа, тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлэхээс өмнө хийгдэх ажлын талаар танилцуулах юм байна.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын дарга Б.Саруул, ХонгКонг дахь PwC-н захирал Роберт Рүүкс, Mahoney Liotta хуулийн фирмийн түнш Дарин Хофман, MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн,  Хас банкны ерөнхий захирал Ж.Ганбаатар нар оролцож, илтгэл тавих ажээ.  
 

 Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж