
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг хэлэлцсэн байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцлээ. Тус комисс жил бүр тусгайлан нэг асуудлаар онцлох дүгнэлт гаргаж буй бөгөөд ерөнхийд нь илтгэл сайн боловсруулагдсан гэх үнэлгээг авлаа. Энэ үеэр байнгын хорооны гишүүдээс ХЭҮК-т орон нутаг бүрт нэг хүн тогтмол ажиллуулах шаардлага байгаа тухай санал гарч, ийм биш байгаагаас тус комисс нь орон нутагт хүрч ажиллах боломжгүй байдалд хүрч байгаа, өнөөдрийг хүртэл энэ дутагдалтай талаа гадаадын зээл тусламжийн хүрээнд зохицуулсаар ирсэн нь цаашид хүндрэлтэй болсон тухай онцоллоо. Ингээд энэхүү саналыг гишүүд дэмжсэн бөгөөд орон нутагт төлөөлөлтэй болгох шаардлагатай тухай зарчмын зөрүүтэй санал гарган олонхиор дэмжсэн байна.
Б.ЭНХ