Penelope Cruz шивээс хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Penelope Cruz шивээс хийлгэжээ

Жүжигчин Penelope Cruz найзтайгаа өдрийн хоолонд орж яваад гэрэл
зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр баруун гаран дээрээ загалмай хэлбэрийн
шинэ шивээстэй болсныг гэрэл зургандаа буулгаж амжсан байна.
Тэрбээр
өмнө нь “883” гэсэн тоог хөлийн шагай дээрээ шивүүлж байсан юм. Энэ
тооны талаар сэтгүүлчид сонирхон асуухад “Энэ бол тооны шинжлэх ухааны
нууц ч юм уу аль эсвэл ямар нэгэн шашинтай холбоотой тоо биш. Учир утгыг
нь би тайлбарламааргүй байна. Энэ миний л шивээс. Ямар утгатай зүйл
хаанаа шивүүлэх нь миний л дурын асуудал биз дээ” хэмээн хариулж байжээ.
Баруун гаран дээрх шинэ шивээснийхээ талаар ч жүжигчин бүсгүй ямар нэг
тайлбар хийхгүй бололтой.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж