Хөвсгөл аймаг дахь Овоотын ордыг эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани төмөр зам барих төслийн техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулжээ. Төслөөр бол Хөвсгөлийн Овоотоос Мөрөн хот хүртэл 222 км, Мөрөн хотоос Эрдэнэт хүртэл 406 км төмөр зам барих юм байна. Овоотын ордыг 219 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж үздэг бөгөөд ордоос олборлосон нүүрсээ тээвэрлэхийн тулд төмөр зам барих тухай асуудал яригдаж эхэлсэн ажээ. Хэдийгээр төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон ч барих эцсийн шийдэлд хүрээгүй байгаа юм.
У.БОЛОР