“Salire Tulipana” зуны гоёлыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

“Salire Tulipana” зуны гоёлыг дэлгэнэ

“Blue mon” цамхагт байрлах “Blue moon” арт галерейд өнөөдөр 20.00 цагт хувцас загварын шоу болох гэж байна.  Залуу дизайнер Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан “Salire Tulipana” загварын шоу энэ үдшийн зочдыг баясгах нь ээ. Тэд БНСУ-д дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд анх удаа эх орондоо өөрсдийн зохион бүтээсэн загваруудаа танилцуулж байгаа юм. Зуны өдөр тутмын хувцаснуудыг БНСУ-д загвар өмсөж байсан охид зочдод танилцуулах ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж