Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ

Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Өргөөг зорьсон англи дэслэгч-100 жилийн тэртээ” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 10.00 цагт Соёл, спорт аялал жуулчлалын яаманд өгөх бөгөөд хуралд яамны албаныхан болон музейн удирдлагууд оролцох ажээ.

Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан долоон музей үнэ төлбөргүй ажиллахаар болсон байна.  Тодруулбал, Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей ийнхүү долдугаар сарын 11, 12, 13-нд үнэ төлбөргүй ажиллах юм байна. Улсын түүхийг өгүүлэх уг долоон музей “Өв түүхээрээ аялахуй” уриатайгаар Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Оюутолгой” компанийн ивээл дор наадамчин олонд болон жуулчдад үүдээ дэлгэх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж