АНУ-ын гурван мужийн дөрвөн хотод ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүддээ дуу хуур, инээд хөөр бэлэглэсэн энэхүү тоглолтын бүх орлого цусны эмгэг, хавдрын эмнэлэгийн барилгын ажилд зориулагдана. Уг аялан тоглолт Чикаго- Вашингтон-Сиэтл-Сан Франциско гэсэн маршрутаар үргэлжилжээ. Хамтлагийн залуус одоогоор Лос-Анжелос, Лас Вегаст амарч байгаа юм байна.
Тэдний тоглолтын сониноос дуулгахад, МЗХ-ны Урлаг хорооны дарга, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр холын Америкт ажил үйлсээрээ үеийнхнээ манлайлж байгаа авьяаслаг залуусыг МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” медалиар урамшуулсан гэнэ.
Монгол гэгээнтэн Ажиа Ренбүүчигийн санаачлагаар барьж эхлээд байгаа цусны эмгэг хавдартай хүүхдийн эмнэлэг нь нийт хоёр тэрбум төгрөгийн өртгөөр босох юм байна. Ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа тус эмнэлэг нь нэг дор цусны хорт хавдартай 60 гаруй хүүхдийг сахиурын хамт хэвтэн эмчлүүлэх боломжоор хангахуйц томоохон эмнэлэг байх ажээ.