Дэлхийн нийтээр дагаж мөрдөж буй стандартаас гадна улс орны хэмжээнд мөрддөг дотоодын стандарт гэж бий. Манай улсын хувьд даган мөрддөг стандартын тоо хэмжээ дэндүү олон төөрч будилахад хүрснийг мэргэжлийнхэн хэлдэг. Тэгвэл дагадаг, дагахыг шаарддаг хүмүүс нь төөрсөн тэр олон стандартыг цэгцлэхээр болжээ. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч улсын хэмжээнд бүхий л салбарт дагаж мөрдөж буй стандартад техникийн үзлэг хийжээ. Үзлэгээр засч залруулах зүйл олон гарсан байна. Ялангуяа шинэчлэн сайжруулах, шинээр батлах, бүр хүчингүй болгох стандарт ч олон бий гэнэ. Тиймээс ирэх 2014 оны төсөвт хөрөнгө төлөвлөж, улсын хэмжээнд үйлчилж буй бүх стандарт, норм, дүрмийг цэгцлэн, стандартын нэгдсэн бодлого боловсруулахаар болжээ.
Д.ЦЭЦ