Туулын эргээр хогийн сав байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Туулын эргээр хогийн сав байрлуулжээ

Зуны зугаатай өдрүүд үргэлжилж, хамгийн ойр болохоор Туул голын эргээр зугаалагсдын тоо нэмэгджээ. Харамсалтай нь тэд Туул гол дээр хогоо “мартаад” явчихдаг нь бараг л уламжлал болчихож. 

Тэгвэл саяхнаас Туул голын эрэг дагуу хогийн сав байрлуулж эхэлсэн болохоор хогоо ил задгай үлдээхгүй байхыг иргэддээ уриалж байна.

 Мэдээж хогийн сав байрлуулснаар ухамсартай нэг нь хогийн саванд хогоо хийнэ, харин “нөгөө” хэд маань сурсан зангаараа хаяад явчихна. Туул эрэг дээр хогийн сав байршуулсан нь жиргээчдийн дунд хамгийн сайхан мэдээ болж тодроод байгаа ч хогийн савыг нь томхон шиг тавьчихсан бол гэж голох жиргээч ч бас байна. Ямартай ч Туулын эрэг дагуу зугаалагсдад зориулж хогийн сав тавьсан нь сайшаалтай. Хамт олноороо, найз нөхдөөрөө голын эрэгт түр амсхийх нийслэлчүүд минь харин хогоо хогийн саванд хогоо хаяж туслаарай.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж